Ч.Улаан: Засгийн газар махны үнэд онцгой анхаарна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах хэмжээг малын өсөлт, махны хангамжтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор шийдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ сарын эхний долоо хоногт махны үнэ огцом өссөн. Энэ нь дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд иргэдийн худалдаа хийдэг “Хүчит шонхор” захаас их хэмжээний мах худалдан авсны улмаас хомсдол үүссэнтэй холбоотой. Ийм байдал гаргахад хүргэсэн хүчин зүйлүүдийг нарийвчлан авч үзэж, дүгнэлт хийж ажиллаж байна. Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийхээр шийдвэрүүд гаргалаа.

Энэ жилийн хувьд махны хангамж, шинэ махтай золгох хүртэл махны хангамжийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газраас нөөцийн махыг зах зээлд 4 дүгээр сарын 15-наас нийлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 орчим хувийг нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд. 127 худалдааны цэг, дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн хагас, бүтэн сайнд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close