Лам хувраг, сүсэгтний холбоодоос Сайд Ван И-д өргөх бичиг өгнө

Монголын бурханы шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбоодоос БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-д өргөх бичиг өргөн мэдүүлэхээр болжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад маргаашаас эхлэн хоёр өдөр айлчлал хийх юм.

Тус холбоодоос  БНХАУ-ын ӨМӨЗО дахь монгол үндэстний хэл боловсролын орчинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  “ӨМӨЗО-ны сургуулиудад хятад хэлээр сургалт явуулах шийдвэр нь БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Үндэстэн бүр өөрийн хэл бичгээ ашиглаж хөгжүүлэх, ёс суртахуун зан заншлаа хадгалж өөрчлөх эрх чөлөөтэй” гэж заасныг зөрчиж байна.

Мөн БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ тунхгуудын үндэсний цөөнхийн боловсролын эрхийн заалтуудыг зөрчиж байгаа тул бид уг шийдвэрийг эсэргүүцэж байна” гэх утга бүхий өргөх бичиг мэдүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close