Н.Батсуурь: Миний шинжилгээнээс эмийн санд 400 төгрөгөөр зарагддаг сэргээшийн төрлийн зүрхний эм гарсан

Өнөө жилийн улсын байр наадмын шөвгийн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн талаар мэдээлэгдээд буй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаач үүнтэй холбоотойгоор хэд хэдэн бөхийн нэр яригдаж байгаагийн нэг нь Улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь. Тэрбээр өнөөдөр МУ-ын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ингэхдээ “Миний энд ирсэн шалтгаан нь сэргээшийн шинжилгээний хариу ирсэнтэй холбоотой. Таны биеэс сэргээшийн бодис илэрсэн байна гэсэн. Шинжилгээний хариуг би хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр, надаас илэрсэн бодисын талаар нэлээд судаллаа. Зүрхний эм юм байна. Манай монголд 1 ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. Гэтэл нь энэ эм нь сэргээшийн төрөлд багтдаг юм байна.

Миний бие төрийнхөө баяр наадамд 7 удаа шөвгөрлөө. Энэ хугацаанд 10 удаа сэргээшийн шинжилгээ өгсөн байдаг. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Нэг зүйлийг хэлэхэд надад ийм эм уух шаардлага байхгүй. Учир нь энэ эмийг зүрхний шигдээсний үед уудаг юм байна. Шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн гэсэн. Тиймээс надад энэ эмнээс 1 ширхэгийг хольж өгсөн болов уу гэж хардаж байна. Миний бие цоо эрүүл. Тамирчдадаа хандаж хэлэхэд ууж идэхдээ анхааралтай байхгүй бол цөвүүн цаг ирсэн байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Би хэзээ ч Дархан аварга болох мөрөөдлөө 400 төгрөгийн эмээр солихгүй” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close