Гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг сунгалаа

Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгасан.

Тус шийдвэртэй холбогдуулан  богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг сунгахаар болжээ. Тухайн иргэдийг хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болсон байна.

Сунгалт хийлгэхээр ирэхдээ 3.5 x 4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт (Хорооны Засаг даргын тодорхойлолт) авч ирж, маягт, анкет бөглөх үүрэгтэй аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close