Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлалтад орно

​Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хоёр өдрийн айлчлал хийж буй. Айлчлал өнөөдөр үдээс хойш өндөрлөнө.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон  уулзалтад орсон бүх албан тушаалтнууд айлчлалын дараа УОК-ийн шийдвэрийн дагуу тусгаарлагдах аж.

Сайд болон албан тушаалтнууд хаана, хэд хоног тусгаарлагдах болон айлчлалын хүрээнд хийгдсэн уулзалтуудад хэдэн хүн оролцсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close