Фото: Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ЦАХИМ ГАВ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоол гарсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Эрүүгийн хууль 2015 онд шинэчлэгдэж, 2017 онд нэмэлт өөрчлөлт орсноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан байдаг.

Энэ ял гурван үндсэн агуулгатай.

1-рт, Цахим бугуйвчийг гар юмуу хөлд нь зүүлгэнэ. Ингэснээр тухайн иргэн оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно.

2 – рт, Тодорхой маршрутаар зорчиж болно. Ажил гэр гэх мэт.

3 – рт, Хэн нэг хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож  болдог.

Энэ ялыг техник тоног төхөөрөмжийн нөхцөлөө бүрдүүлэх нэрээр 2018,2019 онд хоёр удаа хойшлуулсан.  Өнгөрсөн 7 дугаар сараас хойш ялыг хэрэгжүүлэх тал дээр судалгаа хийсэн. 2021 оноос хэрэгжиж эхлэхэд ойролцоогоор 1080 хүнд ийм ял оногдуулах статистик тооцоолол байна.

Энэ ялыг анх удаа санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст өгнө. Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа  ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байна. Оюутан сурагч бол хичээлээ таслахгүй байх боломжтой.

Техник технологийн хувьд Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын нэг төв ажиллаж хянана. Цахим гавыг ямар нэг байдлаар тасдах боломжгүй. Учир нь метал ган троссоор хийгддэг.

Хэрвээ зорчих эрхийг хязгаарлалтыг зөрчсөн болон маршрутаас гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close