Таксины жолооч үйлчлүүлэгчээ бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарчээ

Өнгөрсөн ням гарагийн шөнийн 04:00 цаг орчимд таксины жолооч үйлчлүүлэгчээ бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад “Сансар орчмоос такси барьсан чинь хоёр залуу намайг авч яваад хүчирхийлж, гар утас дээрэмдчихлээ” хэмээн дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар шар айраг болон цэвэр усны сав зэргийг хураан авч, хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд охид, эмэгтэйчүүдэд шаардлагагүй тохиолдолд шөнө орой танихгүй хүний машинд зорчихгүй байхыг анхааруулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close