116 дугаар тусгай сургуулийн БАГШ НАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БАЙНА

Нийслэлийн 116-р тусгай сургуулийн сүүлийн зургаан жилийн үйл ажиллагаанд нийт есөн удаа сургуулийн захирал солигджээ. Учир нь тусгай хэрэгцээт боловсролын талаар мэдлэг, дадлага туршлага дутмаг зэрэг шалтгаануудаас болон тус сургуулийн захиралын орон тоо тогтворгүй хэвээр байна.

Энэ талаар тус сургуулийн багш нар гомдолтой байгаа ба БШУЯ-д хандсан боловч Боловсролын яамнаас ямар нэгэн хариу өгөөгүй, ажлын хэсгийн албаныхан асуудлыг шийдвэрлэхээр очсон байна. Харин эсэргүүцэл үзүүлж буй багш нар зөвхөн Боловсролын сайдтай уулзах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Багш нарын дундаас хоёр нь энэ сарын 21-ээс хойш өлсгөлөн зарласан бол бусад багш нар нь хичээлээ зааж байгаа бөгөөд хичээлгүй цагуудаараа сургуулийн гадна зогсон эсэргүүцлээ илэрхийлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close