Ерөнхийлөгч ХОРИГ-ийг алдаатай бичсэн мэргэжилтэндээ хариуцлага тооцжээ

УИХ-аар баталсан УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэддэгдээд буй.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоригтой холбоотой мэдэгдэл гаргажээ. Мөн хоригийг алдаатай гаргасан мэргэжилтэнд хариуцлага тооцсон байна.

 

Энэ талаараа  “Татварын багц хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д албан бичгээр уламжилж залруулга хийсэн. Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close