Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийн хүргэн нь халаасны хулгайгаар ял авч байсан гэж сонссон

Консул асан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр  АН-ын дарга асан С.Эрдэнэ намаасаа мөнгө луйвардаж, үлдсэн насандаа намаараа шагайхааргүй их бузар булай хэрэг үйлдсэн гэлээ.

Тэрбээр энэ талаар, “Би хэн нэг хүнийг ялагдсаных нь дараа, унасных нь дараа араас нь шаргууцалддаг жудаггүй зан байхгүй. Харин залилан хийсэн бол үнэн шударгын төлөө ярих ёстой. Манай намын дарга байсан нэг хүн гишүүдийнхээ үгэнд оролгүй явсаар сонгуульд ялагдал хүлээсэн. Хэрвээ тухайн үед зөв сонголт хийсэн бол манай нам сөрөг хүчний хэмжээнд очитлоо ялагдал хүлээхгүй байсан.

УИХ-ын сонгуулийн үеэр АН гишүүдээсэ дэнчин авсаар 10 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн юм билээ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан аудитын шалгалт оруулахад 2-3 тэрбум төгрөг сох дутсан сураг байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгийг өгөлгүй намыг өрөнд оруулсан. Өөрөөр хэлбэл 5,6 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.

Би өмнө нь тайлангаа зөв шударга тавь гэж хэлж байсан. Хэрвээ тайлангаа зөв шударга, нээлттэй ид тод тавьж байсан бол намдаа өгсөн мөнгөнийхөө хойноос харамсаад байх юм алга. Гэтэл хэн нэгэн хүн намын нэр барьж залилан хийсэн учир харамсаад байгаа юм. Хулгайч луйварчинд өгсөн болохоор эгдүүцээд байгаа юм.

Би намаа сольж, урваж шарваж явсангүй. Харин зарим нэг ах нар шигээ бие дааж өрсөлдлөө. Гэтэл АН одоо түгжилдэж, өөр нам байгуулж, саналыг нь хангалттай худалдсан нөхдүүдтэй гар барин орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна.

АН-ыг Үндэсний хэмжээний намыг жижиг хэмжээний намын хажууд аваачихна гэдэг бол С.Эрдэнэ мэтийн хүмүүстэй шууд хамааралтай. Энэ хүн үлдсэн насандаа намынхаа үүдээр шагайхааргүй их бузар булай зүйл хийлээ.

Тухайлбал С.Эрдэнэ хүргэнтэйгээ нийлээд АН-ыг байрандаа үнэгүй байрлуулж байгаа гээд л томорч байсан. Гэтэл сард 20-30 сая төгрөг авдаг байсан юм байна. Дээр нь С.Эрдэнийн хүргэн нь Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга. Хэрвээ Баянгол дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулбал С.Эрдэнийн хүргэн Засаг дарга болох юм гэнэ. Намын анхан болоод дунд шатанд ч энэ хүн гэр бүлээрээ байх ёсгүй. Гэр бүлийн гишүүдийн нам байж болохгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хувийн компани шиг хувьчилж авах нь.

С.Эрдэнэ ял авч байсан нөхөр. Хүргэн нь бас халаасны хулгайгаар ял авч байсан гэж сонссон” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close