Н.Сувдмаа: Хоёр иргэн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ /2020.09.28/ хийлээ.  ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1626  хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй.  Хоёр хүн эдгэрч  ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн нь 305. Одоогоор сувиллын ажиглалт, тандалтад 10 иргэн байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна.

Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 иргэнээс  зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь биеийн байдал хүндэвтэр байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close