Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон зугтжээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон, цагдан хорих саналаа Нийслэлийн прокуророор дамжуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг нь шүүх энэ сарын 21-ний өдөр тус саналыг хэлэлцсэн нь өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсаны улмаас хурал хойшилсон. Улмаар өнөөдөр цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцэж, мөн л хойшилсон юм. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа. Тус хэрэгт Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг холбогдуулж байгаа. Тэдний нэг нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон. Гэвч О.Орхон өдгөө Монголд байхгүй аж. Тэрбээр энэ сарын 8-ны өдөр албан ажлаар хилийн дээс давжээ. Түүнийг Хонгконг руу шууд нислэгээр явсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр хууль хяналтынхан  Монголд байхгүй хүнийг баривчлахаар шүүхэд санал хүргүүлээд байгаа бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close