Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 318 болж нэмэгдлээ

Коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү энэ үеэр “Сүүлийн гурван хоногт нийт 2027 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 8-нд 51 настай, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нараас коронавирус илэрсэн.

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй эдгэрсэн.

Нийт батлагдсан тохиолдол 318 болж, эдгэрсэн 310 хүн байна. Найман хүн эмчлүүлж байна. Тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close