Сонгуулийн сурталчилгааны ажилтан нь НЭР ДЭВШИГЧИЙНХЭЭ АМИНД ХҮРЧЭЭ

Өнөөдөр аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль орон даяар явагдаж байна. Гэвч тус сонгуульд өрсөлдөх гэж байсан нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.  Тодруулбал  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийн аминд хүрсэн байж болзошгүй гэх. Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Юуны түрүүнд энэ хэргийн талаар ташаа мэдээлэл тарж байна. Эсрэг намын нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  Хэргийн талаар товч мэдээлэл өгвөл,  2020 оны 10 дугаар сарын  14 өдрийн 15 10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Харин хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн сэжигтэн нь орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй, харин сонгуулийн сурталчилгааны ажилтан байсан. Одоогоор цогцост шинжилгээ хийж байна. Сумын цагдаагийн хэлтэс тухайн хэргийг шалгаж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close