Цаг уур, орчны шинжилгээний газраас няцаалт хийлээ

Арванхоёрдугаар сараас эхлэн Монгол орны ихэнх нутгаар эрч хүйтэрч өдөртөө 25-30 градус хүрч хүйтэрнэ гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тэгвэл уг мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас няцаалаа.

Энэ талаар “10 дугаар сар гарснаас хойш олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ болно. Цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй бөгөөд иргэд, олон нийт та бүхэн энэ мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсч байна.

Түүнчлэн та бүхэн баталгаат эх сурвалжийн үнэн бодит мэдээ, мэдээллийг өөрийн амьдралдаа хэрэглэж хэвших, цаашлаад олон нийтэд түгээхийг зөвлөж байна” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close