Танилц: Ипотекийн 6%-ийн зээлийн ЖУРАМ

Аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж ЭХЭЛСЭН ипотекийн зээлийн журам батлагдлаа.

  1. Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  2. Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
  3. Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
  4. Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох.
  5. Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх.

Зээлийн хүүг бууруулснаар зээлдэгчийн орлогын доод хэмжээ 1,100,000 төгрөгөөс 900,000 төгрөг болж буурч байгаа нь орон сууцны ипотекийн зээлд орлогын хэмжээ нь хүрдэггүй байсан иргэд зээл авахад дөхөм болж байна.  Харин 6%-ийн зээлд хамрагдахад хамтран зээлдэгчийн тавигдах шаардлагад өөрчлөлт ороогүй БӨГӨӨД  хамтран зээлдэгчгүйгээр зээл авна гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

 2020 оны аравдугаар сараас өмнө 8%-ийн зээл авсан иргэд 6%-ийн зээлд хамрагдах боломжгүй ч 8%-ийн зээлээ төлсөн иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх нь нээлттэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close