ЭМЯ: Хоёр хүнээс Covid-19 илэрлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.10.19/  нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс  коронавирус  илэрлээ  гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 326 бүртгэгдээд байна. Халдвар авсан иргэдээс 312 нь эдгээд байгаа юм.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй таван хүний бие хүндэвтэр бол есөн хүний бие хөнгөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close