Хилээр орж ирсэн хятад иргэн ӨНДӨР ХАЛУУРСАН тул нутаг буцаажээ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан нар  мэдээлэл хийж хилээр орж ирсэн хятад иргэн өндөр халуурсан тул нутаг буцаасан талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад нэн яаралтай ажиллуулах БНХАУ-ын 100 инженер, техникийн ажилтнуудыг өчигдөр /2020.10.21/ зохих журмын дагуу хяналт шалтгалт хийж хилээр нэвтрүүлжээ.

Гэвч тэдгээр ажилчдын нэг нь өндөр халуурсан тул түүнтэй ойр байсан 26 хүнийг буюу тухайн автобусанд байсан иргэдтэй хамт нутаг буцаасан байна. Тэдгээр ажилчид 21 хоног тусгаарлагдсны дараа ажиллах аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close