СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зил-130 автомашин онхолдож, жолооч нь нас баржээ

​2020.10.28-ны өдрийн 00.25 цагийн орчимд Төв аймаг Батсүмбэр сум Цогт-Өндөр 2-р баг “Өлгий даваа” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд Зил-130 маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй, Г-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иргэд жолооч та бүхэн үзэгдэлт хангалтгүй үед батлагдаагүй замаар зорчихгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close