А.Амбасэлмаа: Дархан-Уул аймгаас 4, Сэлэнгэ аймгаас 13 тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн 11 цагаас хойш манай улсад Коронавирусний 18 тохиолдол шинээр бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийснээс 18 хүнд коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрсэн бол Дархан-Уул аймагт 4, Сэлэнгэ аймагт 13 тохиолдол батлагдлаа. Ингээд нийт улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тоо 473 боллоо” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close