Караокеноос үүдэж, 18 хүн коронавирусний халдвар авчээ

ЭМЯ-наас сүүлийн үе хэвлэлийн хурал болгон дээрээ батлагдсан тохиолдлын  орж үйлчлүүлсэн караокед орсон хүмүүсийг яаралтай шинжилгээ өгөхийг сануулсаар байгаа.

Тодруулбал “Энэ сарын 9-ний 17 цагаас хойш 11-р сарын 14-ний хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Оюутны гудамж, 16-1 (Багшийн дээдийн автобусны зүүн талын Багшийн хөгжлийн төвийн хойно буюу Арслантай гүүрний баруун хойно) байрлах “Говь гурван сайхан” аж ахуй нэгж дээр бүртгэлтэй “GGS” караоке-д үйлчлүүлсэн, хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн, бусад зорилгоор тус караоке-д нэвтэрсэн иргэдийг оршин суугаа газарт хамгийн ойр байрлах Шинжилгээний төвд хандаж, коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хамрагдахыг уриалсаар байгаа.

Тэгвэл ЭМЯ-наас мэдээлж байгаагаар уг караокегоор үйлчлүүлсэн иргэдийн ойр хавьтлуудаас  18 хүнд коронавирусний халдвар илэрчээ.  Гэвч тухайн газраар үйлчлүүлсэн иргэдийн зарим нь эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа нь эрсдэл үүсгэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тодруулбал одоогоор нийслэлд 33 тохиолдол батлагдаад байгаа. Эдгээр тохиолдлын 15 нь тээврийн жолоочийн ойрын хавьтал бөгөөд тухайн хавьтлуудаас гурван хүн “GGS” караокед орж, зургаан хүнд халдвар тараажээ. Караокеноос халдвар авсан иргэд ойр дотныхоо гэр бүл болон орон сууцныхандаа халдвар тарааснаар ийнхүү 18 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close