Уурхайд осолдсон ажилтны цогцсыг гаргаж чадаагүй байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн аманд алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн уурхайд ажиллаж байсан ажилтан 6 метр гүн тогтсон ус руу машинтайгаа унаж осолдон, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл осолдсон ажилтны цогцсыг гаргаж авч чадаагүй байна. Одоогоор онцгойгийн алба хаагчид насосоор ус шавхаж байгаа ч үр дүн удаан байгаа тул далан сэтлэх арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа аж. Даланг сэтлэхийн тулд уурхайн ойр орчмын айлуудад сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэх зэрэг ажлыг өрнүүлж байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close