Улаанбаатарт 3 нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 54 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд коронавирусний нийт батлагдсан тохиолдол болж 672 нэмэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” 11 дүгээр сарын 23-ны 11 цагаас хойших нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Улаанбаатарт 3 нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 54 боллоо. Тэдгээр иргэдийн хоёр нь Буянт-Ухаа хороололд амьдардаг иргэд буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд бол нэг нь УБТЗ-ын ажилтан байна. Эдгээр гурван хүний ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан.  Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Говьсүмбэр аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close