Согтуугаар автомашин жолоодсон зөрчил 15 гарчээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.11.23) нийт 788 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 332 нь, гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага байсан аж. Мөн хулгайлах гэмт хэргийн тав, гэмт хэргийн шинжтэй 20 тохиолдол гарчээ.

Түүнчлэн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 49, хүний биед халдсан 17, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 32 тохиолдол тус тус  бүртгэгдсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааны худалдааг хориглосон ч өнгөрсөн өдрүүдэд улсын хэмжээнд хоногт 50-70 хүмүүс эрүүлжүүлэгдэж байгаа талаар тухай бүрт нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж 126 болжээ. Согтуугаар автомашин жолоодсон зөрчил 15 гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close