ЦЕГ: Төрсөн дүүгээ хөнөөж, цогцсыг нь гудамжинд хаясан хэрэгт 18 настай ахыг нь саатуулан шалгаж байна

 Төрсөн ах нь охин дүүгээ мөчилж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ яваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байсан охины цогцсыг өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна. Тухайн дүүргийн оршин суугчаас жалганд байгаа хоёр шуудайнаас муухай үнэр гарч байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу шалгахад сураггүй алга болоод байсан 16 настай охины цогцос мөн болохыг тогтоосон аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 21 цаг 45 минутад бүртгэгдэж дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэгийг хийж 6 цагийн дотор алба хаагчид гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүллээ.

Тухайн хэргийн газарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй “Г” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогчийг түүний эх энэ сарын 3-ны өдрөөс гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ.

16 настай охины амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зориолгоор цогцсыг гудамжинд байж болзошгүй амь хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан МУ-ийн ЭХТА-ийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдарчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close