М.Оюунчимэг: Ард иргэдэд маск үнэгүй тараах асуудалд анхаарах ёстой

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  “Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэхээс гадна, түүнд дасан зохицох төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж байна. Бид онцгой байдлын үеэр иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна цаашдаа эдийн засаг, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах төлөвлөгөөгөө нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй. Тайвань гэх мэт дэлхийн бусад улс орнуудын амжилттай туршлагаас суралцаж, богино, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдээ ач холбогдлын зэргээр эрэмбэлэн урагш алхах нь чухал байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close