Танилц: Ирэх 12 дугаар сард цаг агаар ямар байх вэ

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30 – 70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00 – аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс” – ээс тодруулах боломжтой.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 6). Хур тунадас Алтайн уулархаг нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7).

Агаарын температур хур тунадасны явцыг (Зураг 8) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6, 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9) – д харуулав.

 Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна (Зураг 6, 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10) – д харуулав.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн    орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6, 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зураг 6. 2020 оны 12-р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С°

[Х – агаарын температур ОЖД – аас хүйтэн, Н – агаарын температур ОЖД – ийн орчим]

Зураг 7. 2020 оны 12-р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И – хур тунадас ОЖД – аас ахиу, Б – хур тунадас ОЖД – аас бага

 Н – агаарын температур, хур  тунадас ОЖД – ийн орчим]

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2020 оны 12-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2020 оны 12-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2020 оны 12-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2020 оны 12-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, Тодруулбал / Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД-аас ахиу бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close