ЭМЯ: Коронавирусний 22 тохиолдол ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ
ЭМЯ-наас кронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 11 дүгээр сарын 27-ны өдөр ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын төвд нийт 11920 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 22 тохиолдол илэрчээ. Тодруулбал Улаанбаатар хотод шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймагт 10 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 167-д хүрсэн байна. Түүнчлэн Дархан -Уул аймагт шинээр 2 Дорноговь аймагт 1, зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол бүртгэгджээ. Харин Орхон, Говьсүмбэр аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Ийнхүү дотоодын халдвар 318 болсон бол нийт халдвар 760 болжээ.