Архангай аймгийн Батцэнгэл суманд сэжигтэй тохиолдол илэрчээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн.

Тухайн иргэний түргэвчилсэн тестийн шинжилгээний хариу эерэг гарсан тул, Аймгийн Онцгой Комисс яаралтай арга хэмжээ авч PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээжээ.

Тус суманд сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан  сумын Шуурхай штабын бүлэг байгуулагдаж,  хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байгаа аж.

Ташрамд, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нэг иргэний ойрын хавьтал болох гэр бүлийн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close