Д.Золжаргал: Тагнуулын байгууллагаас батлагдсан тохиолдлын 1 дүгээр хавьтал суманд ирсэн талаар өчигдөр мэдэгдсэн

Архангай аймагт коронаювирусний батлагдсан тохиолдол илэрсэн талаар АОК мэдээлэл өглөө.  Халдвар илэрсэн тухайн иргэн нь энэ сарын 15-нд Улаанбаатар хотоос Архангай руу хүнс тээвэрлэн очжээ.

Энэ талаар АОК-ын дарга Д.Золжаргал “Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын 1 дүгээр хавьтал хожуу илэрсэн. ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгж, Архангай аймгийн тагнуулын хэлтсээс Улаанбаатар хотод илэрсэн ойрын хавьтал Батцэнгэл суманд байгаа тухай мэдээлэл АОК-д өчигдөр буюу 11 сарын 27-ны 12 цаг 50 минутанд ирсэн. Бид хариу арга хэмжээг нэн яаралтай авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна.

Батлагдсан иргэн хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотод очсон. Гэвч энэ сарын 15-нд хувийн автомашиндаа дэлгүүрийн хүнс тээвэрлэн Батцэнгэл суманд ирсэн байна. Хүнс тээвэрлэсэн автомашиныг шууд нэвтрүүлэх журам хөл хорионы үеэр үйлчилж байгаа учраас иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, дэглэмээ сайн барих нь чухал гэдгийг манай аймгийн тохиолдол харууллаа” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close