Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоногоор СУНГАЛАА

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хөл хорионы хугацааг дахин 10-14 хоног сунгах талаар Улсын Онцгой комиссын хурал дээр хэлэлцжээ. Ингэхдээ өвчлөл гарсан аймгуудад хөл хориог хэвээр үлдээж бусад аймгуудад дэглэмийг сулруулахаар болсон байна.

Тодруулбал Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгийг хөл хориог 2020.12.11-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлыг хэвээр үлдээжээ.  Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй аймгуудад бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.

Ингэснээр бүх нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, спорт урлагийн арга хэмжээ, цуглаан, хурал, зөвлөгөөнийг хориглож төрийн болон хуулийн этгээдийг ажлын горимд шилжүүлэхээр болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close