А.Амбасэлмаа: Нийт 10308 хүнд шинжилгээ хийснээс 7 иргэнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11 дүгээр сарын 29-нд  ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн авто лабораторид нийт 10308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь өнгөрсөн 24 цагаас 17-гоор цөөн тохиолдол гэсэн үг. Тодруулбал Улаанбаатарт  хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт 77 тохиолдол болсон бол Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр батлагдаж, 179 боллоо. Өөрөөр хэлбэл Улсын хэмжжээнд 791 тохиолдол батлагдсанаас, дотоодын халдвар 348 болж байна. Эдгээр хүмүүсээс 354 хүн эдгэрсэн” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close