Архангайд 120 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа тухай бид мэдээлсэн.

Тухайн иргэний PCR шинжилгээ эерэг гарч, халдвар авсан нь баталгаажсан, түүгээр зогсохгүй нь хүү нь халдвар авсан нь тогтоогдсон тул Архангай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийгээд байна.  Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг АОК-оос мэдээлж байгаа юм.

Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авч, хөл хорио тогтоон, халдвар авсан нь батлагдсан хоёр иргэний ойрын болон хоёрдогч хавьтлын 200 гаруй хүний нэрс гаргаж шинжилгээнд оруулж байна. Одоогийн байдлаар 120 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ.

Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Архангай аймагт халдварын тохиолдол шинээр гарсантай холбогдуулан Засгийн газраас өчигдөр Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар хотын хатуу хөл хорионы дэглэмийг 10 хоног сунгаж, бусад аймгуудын дэглэмийг бууруулахаар шийдвэрлээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close