Суурьшлын бүсэд орж ирсэн зээрийн сүргийг гаргах ажиллагаа үргэлжилсээр байна

Нийслэлд өчигдөр зээрийн хоёр сүрэг орж ирсэн, 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан талаар бид мэдээлсэн.

Нийслэлд орж ирсэн зээрийн сүргийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компаний албан хаагчид явган болон машинаар сүргийг суурьшлын бүсээс гаргахаар ажиллаж байгаа ч одоогоор гаргаж амжаагүй байна.

Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгаа аж.

Тиймээс дээрх 4 байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close