А.Амбасэлмаа: Шинээр Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхон аймагт 2 тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын лабортори 12015 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 тохиолдол бүртгэгдлээ.  Тодруулбал Улаанбаатарт батлагдсан тохиолдлын  ойрын хавьтал болох 6 иргэнээс халдвар илэрч,  нийт 90, Сэлэнгэ аймагт шинээр гурван тохиолдол бүртгэгдэж нийт 183, Орхон аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдэж нийт 24 тохиолдол болсон. Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймагт шинээр тохиолдол илрээгүй. Манай улсад батлагдсан тохиолдол 812 үүнээс дотоодын халдвар 369 болсон байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close