“Номин”-гийхон “Зөрүүдлээд байвал муугаа үзнэ шүү, хүүхдүүдээс чинь эхэлнэ шүү” гэж заналхийлсэн гэв үү

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хууль хүрдэггүй газарт хөрөнгө, мөнгөөрөө далайлгасан луйварчид ил цагаандаа гарч, иргэд рүү хүртэл дайраад эхэлчихэж. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд орших ногоон байгууламж бүхий газарт “Номин Холдинг” ХХК барилга барихаар улайрч эхэлжээ. Улмаар оршин суугч иргэд ногоон байгууламжийг сүйтгүүлэхгүй, цэцэрлэг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцлээ илэрхийлэн, шөнө жижүүрлэн хонож байна байна. Нөхцөл байдал иймдээ хүрч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хүсэлт гаргаж “Иргэдээс ирүүлсэн санал шаардлагын дагуу ногоон байгууламж бүхий газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байна” гэдгээ уламжилжээ. Гэвч “Номин”-гийхан дээрмээ зогсоосонгүй. Харин ч иргэдийг   мессэжээр заналхийлсэн тухай иргэд цахим хуудаснаа бичиж байна.  Ногоон байгууламжаа хэвээр нь авч үлдэхээр тэмцэж буй зарим иргэд болон 16 дугаар байрны СӨХ-ийн дарга эмэгтэйн гар утсанд гэр бүл болон амь насанд нь заналхийлсэн мессеж ирсэн тухай тэд мэдээлсэн байна. Тухайн мессеж илгээсэн дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Номин угаасаа шал худлаа юм байна лээ хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авна гээд л байнга худал зар тавина утсаар ярихаар ирээд анкет бөглө тохирох ажилд тань авна л гэнэ анкет бөглөөд таг шүү компьютерийн мэдлэгтэй хүн гологдоно л гэж байхгүй гэдэгтээ итгэлтэй л байна шүү номингийн хүний нөөцийнхөөн ХБ-тэй нэг ч иргэн ажилд авахгүй байж групп ашиглаж худал пост оруулж өөрсдийгөө сурталчил

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close