1000 гаруй өрхөд нэг сарын хүнсний багцын тусламж үзүүллээ

Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас орлого нь тасарсан, тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй болсон 1000 гаруй өрх, иргэнд нэг сарын хүнсний тусламж үзүүллээ.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ХНХЯ-ны хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран есөн дүүргийн зорилтот бүлгийн өрхүүд болон бүртгэлгүй иргэдэд энэхүү тусламжийг олгосон аж.

Swiss Cooperation in Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр олгож буй уг хүнсний тусламжийг дээрх зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүргэх ажлыг тухайн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close