ХӨСҮТ-ийн 2 ариутгагч, Сэлэнгэ аймгийн эмнэлгийн ажилтнаас ХАЛДВАР ИЛЭРСЭН

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12 дугаар сарын 3-ны өдөр ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 19680 хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. Мөн 600 гаруй хавьталд шинжилгээ хийснээс 12 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Улаанбаатарт 7 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 5 тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Улаанбаатарт нийт 96 тохиолдол бүртгэгдээд байна.  Түүнчлэн Сэлэнгэ аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн. Үүний гурав нь ойрын хавьтал, нэг нь эмнэлгийн ажилтан байна. Тус аймагт нийт 193 бүртгэгдлээ.  Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн, энэ тохиолдлын хавьтлуудыг судлаж байна.   Орхон, Архангай Говьсүмбэр, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй байна. Манай улсын дотоодын халдвар 383 боллоо” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close