Шүүх С.Баярцогтод оногдуулсан 10 жилийн ялаа 4,8 болгож бууруулжээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж дуусжээ.

Учир нь шүүхээс С.Баярцогт нарын хэргийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярын хурал орно хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оржээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Бямбасайхан, Да.Ганболдод 1.3 жилийн ял, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарт оноосон нэг жил зургаан сарын ялыг 1 жилийн ял оноожээ. Харин С.Баярцогтод 4.8 жилийн ял оноосон гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулж байсан билээ.

Албан ёсны мэдээллийг С.Баярын хурлын дараа өгөх  аж. Учир нь С.Баяр болон С.Баярцогт нарыг шүүх Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэг юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close