Архангай: Covid-19 халдвар нэмж бүртгэгдээгүй

Өнөөдрийн байдлаар Архангайд Covid-19 халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Энэ талаар Архангай аймгийн ЗДТГ-аас “Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлах Зооноз өвчин судлалын үндэсний төдийн автолабораторт 2020 оны 12-р сарын 03-ны өдөр 901 хүний шинжилгээний сорьц цуглуулж 163 хүнд PCR-ын шинжилгээ хийж бүгд сөрөг гарсан. PCR-ын нийт шинжилгээ аймгийн хэмжээнд 838 хүнд хийгдээд байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Ихтамир суманд түргэвчилсэн оношлуураар 61 шинжилгээ хийж бүгд сөрөг гарсан” хэмээн мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close