БОАЖЯ: Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үрэгдэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй

Нийгмийн сүлжээнд идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үрэгдэж байгаа талаарх мэдээлэл  цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогджээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй.  Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна.

Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон” хэмээн мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close