Танилц: Зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний барааны үнэ ханш

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А.Хүчит шонхор зах

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7300 төгрөг, хонины цул мах 7800 төгрөг, үхрийн ястай мах 8500-11000 төгрөг, үхрийн цул мах 11500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийнүнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7300 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 8500 төгрөг болж 1500 төгрөгөөр тус тус буусан бол үхрийн цул махны дээд үнэ 12500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад ямааны мах 5000-4500 төгрөг болж буурсан, адууны мах 6500-6300 төгрөг болж доод үнэ 200 төгрөгөөр буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 0.7 тонноор өссөн88.6 тонн нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

Бүтээгдэхүүний нэр 15-ны өдрийн 07:30 цагийн байдлаар
Жижиглэнгийн үнэ Бөөний үнэ
Нийлүүлэлт 88.6 тн
1 Хонины мах ястай 7300-7800 6000

цул 7800
       
Үхрийн мах ястай 8500-11000 7500-8000

цул 11500-12500
Адууны мах, ястай 8500 6300
Ямааны мах, ястай 4500

2020.12.15ны өдрийн 7:30 цагийн байдлаар

Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

  1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 ,Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр,Юмт бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800 төгрөгийн үнэтэй байна.

Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр,Юмт бөмбөгөр худалдааны төвүүдэд 2020.12.15-ны өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт хэвийн байна.

  1. Баянзүрх дүүрэгт байрлах Натур худалдааны төв, Эко зах , Жанжин, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Натур худалдааны төв, Эко зах , Жанжин,  захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8300-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1500-1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Натур худалдааны төвд Адуу болон хонины цул мах 9500 төгрөгөөр худалдаалагдаж байсныг 9000 төгрөг болгон буулгасан.

Эко захад монгол сонгино 3500 төгрөгөөр худалдаалагдаж байсаныг 3000 төгрөг болгон буулгасан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close