50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12 дугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 50 сая төгрөг байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close