ШӨХТГ: Хонь, үхэр, ямааны мах 300-800 төгрөгөөр нэмэгджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4дүүргийн дэвсгэрт байрлах нийт 10 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, 1 эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А.Хүчит шонхор зах

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500, ямаа 8300 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг 12.19-ний өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай сахны дээд үнэ 7800 болж 300 төгрөгөөр, хонины цул мах 8500 болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 10500 болж 500 төгрөгөөр, ямааны мах 7300 болж 800 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол, адууны махны үнэ нэмэгдээгүй 8500 төгрөг байна.  Харин үхрийн цул махны доод үнэ 10000 болж 500 төгрөгөөр буурсан байна.

Махны бөөний үнийг 12.19-ний өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн махны дээд үнэ 9000 төгрөг болж 200 төгрөгөөр, хонины мах дээд үнэ 7000 төгрөг болж 700 төгрөгөөр, адууны махны дээд үнэ 6900 болж 200 төгрөгөөр, ямааны махны үнэ 5500 болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Харин адууны махны доод үнэ 6000 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт 12.19-ний өдрөөсөө 15 тонноор буурч 75.0 тонн мах нийлүүлэгдсэн байна.

 Б. Барс-1 зах

Барс-1 зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгээр борлуулж байгаа Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 900, цагаан будаа 2200, шар будаа 2500, элсэн чихэр 2500, Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 2500 төгрөг, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний өргөн хэрэглээний барааны бөөний үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1250, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 850, цагаан будаа 2100, шар будаа сорт чанараас хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.

Өргөн хэрэглээний хүнсний барааны нийлүүлэлтийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 37.7 тн, дээд гурил 32 тн, 1-р зэрэг 23.5 тн, 2-р зэрэг 20.4 тн, цагаан будаа 86.1 тн, шар будаа 1.4 тн, элсэн чихэр 2.08 тн, монгол төмс 178.3 тн, лууван 84.8 тн, монгол сонгино 2 тн, хятад сонгино 2.1 тн тус тус нийлүүлэгдсэн байна.

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд өсөлтгүй хэвийн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

2020.12.21ний  өдрийн 7:30 цагийн байдлаар

Бүтээгдэхүүний нэр 21-ний өдрийн 07:30 цагийн байдлаар
Жижиглэнгийн үнэ Бөөний үнэ
Нийлүүлэлт 75 тн
1 Хонины мах ястай 7500-7800 6300-7000
цул 8300-8500
Үхрийн мах ястай 10500-11500 8000-9000
цул 10000-12500
Адууны мах, ястай 8500 6000-6900
Ямааны мах, ястай 7300 5500

 Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

 

  1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Хүчит шонхор захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 8300 төгрөгийнүнэтэй байна.

Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа сорт, чанараас хамаараад 2200-4000, элсэн чихэр 2200, Монгол төмс 800, Монгол лууван 1000, Монгол сонгино 2500, Хятад сонгино 1300 төгрөгийн үнэтэй байна.

Алтжин бөмбөгөр, Содонбөмбөгөр,зах худалдааны төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000-8500 төгрөг, хонины цул мах 8500-9000 төгрөг, үхрийн ястай мах 10500 төгрөг, үхрийн цул мах 12000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийнүнэтэй байна.

 Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа сорт, чанараас хамаараад 2500-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800-2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

  1. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах, Сэлэнгэ зах, Энхжин худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа.

Энхжин худалдааны төв, Шөнийн зах, Сэлэнгэзах худалдааны төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7500-8500 төгрөг, хонины цул мах 8800-9000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11000 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөг, адууны мах 8500-9000 төгрөгийнүнэтэй байна.

 Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1450-1500, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 950, цагаан будаа сорт, чанараас хамаараад 2500-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-3000, Хятад сонгино 1500-1800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

3.Баянгол дүүрэгт байрлах Барс-2 зах, Дүүхээ төв зэрэг зах, худалдааны төв тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Барс-2 зах, Дүүхээ худалдааны төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 6900-7500 төгрөг, хонины цул мах 8700-8800 төгрөг, үхрийн ястай мах 9100-10000 төгрөг, үхрийн цул мах 11500 төгрөг, адууны мах 6900-8500, ямааны мах 5400-7800 төгрөгийнүнэтэй байна.

 Алтан тариан дээдийн дээд гурил 2060-2200, дээд гурил 1470-1500, 1-р зэргийн гурил 1240-1250, 2-р зэргийн гурил 900-910, цагаан будаа сорт, чанараас хамаараад 2450-3000, элсэн чихэр 2200-2250, Монгол төмс 800-850, Монгол лууван 980-1000, Монгол сонгино 2500-2750, Хятад сонгино 1500-2300, өндөг 380-390 төгрөгийн үнэтэй байна.

  1. Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд зах, Номин хайпермаркет зэрэг зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Фермерүүд зах, Номин хайпермаркетад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 7800-8300 төгрөг, хонины цул мах 9300 төгрөг, үхрийн ястай мах 10000-10500 төгрөг, үхрийн цул мах 12500 төгрөгийнүнэтэй байна.

 Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1559-1600, 1-р зэргийн гурил 1200-1319, 2-р зэргийн гурил 900-969, цагаан будаа сорт, чанараас хамаараад 2500-4000, элсэн чихэр 2300-3749, Монгол төмс 649-800, Монгол лууван 1399-1500, Монгол сонгино 2549-3000, Хятад сонгино 1799-2000 төгрөгийн үнэтэй байна.

  1. Хан-Уул дүүрэгт байрлах Монгол эм импекс концерн эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа. Тус эмийн санд нэг удаагийн амны хаалт 400, гар ариутгагч савалгаа хэмжээнээс хамаарч 1700-15600 төгрөгийн үнэтэй байна, харин спирт, нэг удаагийн бээлий, малгай худалдаалаагүй байна.
  2. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар хяналт шалгалтад хамрагдсан нийт 10 зах, худалдааны төвүүдийн 4 зах, худалдааны төвд өндөг, 7 зах худалдааны төвд ямааны мах тус тус худалдаалаагүй байна.
  3. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 30, чатботод 17, и-баримт апликэйшнээр 6, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close