Төөрч хил зөрчсөн байлдагчийг ОХУ-ын талаас саатуулжээ

   Хилийн цэргийн байлдагч төөрч яваад хил зөрчсөн асуудал гарсан байна. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4-р заставаас шөнийн 03 цагийн үед байлдагч Оргил харуулын байрнаас гарч яваад буцаж ирээгүй байна. Тиймээс бүрэлдэхүүн томилогдон шалгахад О нь цэргийн анги байрлалаа орхин явж төөрөн хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан хэргийгУвс аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close