Нийслэлд энэ сарын 23-наас эхлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ

УОК, Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж буй. Учир нь Баянзүрх дүүрэгт халдварын голомтод нийт 62 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох” саналыг гаргасан. Уг саналыг  УОК хэлэлцэж дэмжсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Засгийн газар энэ сарын 23-наас эхлэн 14 хоногийн хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Ийнхүү нийслэлд 2021 оны 1 дүгээр сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close