Сэрэмжлүүлэг: Их хэмжээний өрөнд орсон эмэгтэй амиа хорложээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны хороололд өндрөөс үсэрч, амиа хорлосон хэрэг өчигдөр буюу  арванхоёрдугаар сарын 21-ны өдөр гарсан байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууцны хотхоны наймдугаар давхраас 50 настай эмэгтэй унаж, нас барсан байжээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар талийгаач эмэгтэй, их хэмжээний өрөнд орсон байсан нь ийнхүү амиа хорлох шалтгаан болсон гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр өнгөрсөн хугацаанд ажил дээрх санхүүгийн асуудлаар сэтгэл санааны гутралд орж арванхоёрдугаар сарын 16-ны өдөр амиа хорлохыг завдаж байсан аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close