Нийслэлээс орох, гарах хяналтын цэгүүдэд 4000 орчим албан хаагч хяналт тавин ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг арванхоёрдугаар сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close