ЭМЯ Д.Нямхүү, Д.Нарангэрэл, Я.Буянжаргал тэргүүтэй 35 хүнийг хоморголон халсан уу

Монгол улс гэлтгүй дэлхий нийтээрээ хүндхэн цаг үеийн туулж байна. Хэцүү цаг үеийн баатрууд нь эмнэлгийн ажилтнууд ч хохирогчид эмнэлгийн ажилтнууд болсоор байна. Манай улсад гэхэд л хамгийн сүүлд ХӨСҮТ-ийн хоёр эмнэлгийн ажилтнаас халдвар илэрч, нийт 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авчээ. Энэ чухал, эгзэгтэй цаг үед эрүүл мэндийн салбар юу юунаас илүү эмнэлгийн ажилтнууддаа анхаарч, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах ёстой. Гэтэл манайд дайны хажуугаар дажин гэгчээр ЭМЯ нь ХӨСҮТ-тэйгээ тэрсэлдэж, сандал, суудалны хэрүүл хийж, хөл толгой нь олдохоо байлаа.

Засгийн газар байгуулагдахад ЭМЯ-ны сайдаар иргэдийн хүсэн хүлээсэн хүн томилогдсон нь Т.Мөнхсайхан. Жинхэнэ салбарын хүн гэгдэж байсан түүнээс эрүүл мэндийн салбарыхнаас эхлээд энгийн иргэд ч ихийг хүлээсэн. Гэвч их санасан газарт есөн шөнө хоосон гэгчээр салбарынхныгаа түйвээгээд зогсохгүй, өөрийнхөө хариуцлагын алдааг бусдад нялзааж, хоморголон халсан гэх мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны зүгээс ажлаа өгөхийг донгодсон талаар дуулгасан. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Нямхүүгээс гадна Д.Нарангэрэл, Я.Буянжаргал тэргүүтэй 35 хүнд тушаалыг нь уншуулжээ.

Манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол  1000 гарчихсан энэ үед халдварт өвчний тархацаар мэргэшсэн, хэдэн сарын турш халдварын голомтод гэр бүл, үр хүүхдээ хаян өдөр шөнөгүй ажилласан хүмүүсээ халж солих нь хэр шударга вэ.  Ковидоо барьж тогтоож, сайн менежментээр удирдаж чадаагүйн уурандаа эрүүл мэндийн салбарынхаа уураг тархийг самарч эхэлсэн нь жинхэнээсээ хорлон сүйтгэх ажиллагаа биш гэж үү.

ЭМЯ -нд салбарынхаа бодлого тодорхойлогч мэргэшсэн төрийн албан хаагчид ажилладаг. Гэтэл нэг далайлтаар 35 мэргэшсэн хүмүүсээ өөрчилнө гэдэг ЭМЯ-ыг бодлогын сүйрэлд оруулах вий.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close