Дархан-Уул аймагт бүртгэгдсэн 45 тохиолдлын 30 нь эдгэрчээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн батлагдсан тохиолдол 45 болсон. Тэдний ойрын хавьтлын 478 хүн тусгаарлалтад байсан. Батлагдсан тохиолдлын 45 иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд 17 нь Дархандаа ирсэн бол нэмж арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 13 иргэн бүрэн эдгэрч, гэртээ харьсан байна.

Ингэснээр 45 хүнээс 30 нь бүрэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна.

Өнөөдөр 11:00 цагт болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close